Атоми арга барил (ДНК)
Атоми арга барил (ДНК)
- 01Ажлаа дуусгаж, жагсаалтаас хас
Aтомид, бид хийгдэх ажлуудыг бүгдийг гүйцэтгэж, жагсаалтаас байнга хасч байхыг хичээдэг. Ажил яг л зулгаасан ч ургаад байдаг хаврын ургамал адил юм.
Хогийн ургамлыг үндсээр нь зулгаадаг шиг бид ажлаасаа салах хэрэгтэй. Нэгэнт ажил хэзээ ч дуусахгүй тул утгагүй ажлуудыг арилгаж, идэвхгүй бус харин идэвхтэй бүтээлч үйл явцад анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ.- 02Албан тушаал, зэрэг дэвээр биш, харин нөлөөллөөр дамжуулж ажилла.
Атомид ажиллах үедээ бид нөлөөллийн талаар анхаарч боддог. Энэ төрлийн нөлөөлөл нь албан тушаал, зэрэг дэвийн тухай биш, харин бидний ажлын цар хүрээ, далайцтай холбоотой юм.
Цар хүрээ өргөн байх тусам нөлөөлөл нь далайцтай байна. Бидний хийж байгаа ажил зөвхөн манай хэлтэс дотроо биш, харин манай компанийн бүх хэлтэстэй холбоотой. Атомид бид босоо биш хэвтээ чиглэлд, гүнээрээ биш далайцаар ажилладаг.- 03Өөрөө өөртөө удирдагч нь бай
Ямар ч ажил хийх ёстой бай, өөрөө л түүнийг хий, өөрийнхөө өмнөөс өөр хэнийг ч хийж өгөөч гэж гуйх хэрэггүй.
Aтомид та өөрөө эрэлхийлж, өөрийнхөө арга замаар хийдэг ажлыг жинхэнэ ажил гэж үздэг. Хэн нэгэн танд юу хийхийг хэлж заахад ажил хэцүү, уйтгартай болдог.
Атомид бид өөрсдөө шийдвэр гаргаж, өөрийнхөө арга барилаар ажиллах боломжтой нь ажлыг илүү хөгжилтэй болгодог.- 04Супер идэвхтэй туслагч бай
Атомигийн ажлууд төсөлд суурилсан байдаг. Төслүүд нь байнга өөрчлөгддөг амёбтай төстэй. Аливаа нэг баг бүрдүүлэхэд тухайн төсөлд хамгийн сайн тохирч байгаа хүн нь туршлага, эсвэл зэрэг дэвээс үл хамааран төслийг ахалдаг. Энэ хүн шаргуу, хөгжилтэй байдлаар ажиллангаа бас "супер идэвхтэй туслагч" байж чаддаг. Ийм тогтолцоонд, Атомид ямар ч хүн төслийн менежер эсвэл багийн гишүүн болох боломжтой.
- 05Хүссэн бүхнээ хий!
Атомигийн эрх мэдэл, хариуцлагын байгууллагын соёл нь шинэлэг юм. Бид ажилтнууддаа хариуцлага оноолгүйгээр эрх мэдлийг нь өгдөг. Ингэснээр гарах үр дагавраас айхгүйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ. Атомид хариуцлага тооцож, үнэлэхийн тулд бус харин өсөлт хөгжлийг дэмжих, урамшуулах зорилгоор санал зөвлөмж өгдөг. Манай ажилтнууд энэ санал зөвлөмжийн тусламжтайгаар өсөж хөгждөг ба бүх ажилтнуудтай зохих ёсоор харилцдаг.
- 06Зоригтой, цуцашгүй, эрэлхэг бай
Бүтэлгүйтлээс айн хэзээ ч юуг ч оролдохгүй байх нь бүтэлгүйтэхээс илүү муу зүйл билээ. Израилийн соёлд рабби нар шавь нартаа ямар нэг зүйлийг бүрэн ойлготлоо байнга асуултаа илүү гүнзгийрүүлж асууж байхыг заадаг.
Энэ бол “Чуцпа сэтгэлгээ”-ний нэг хэсэг юм. Атомид, бид ажилтнуудаа ойлгохгүй байгаа зүйлийнхээ хариултыг олох хүртлээ байнга асуулт асууж байхыг уриалж, дэмждэг.- 07Шударга байдал, сайхан сэтгэлийг хэрэгжүүл
Шударга байдал, сайхан сэтгэл бол хамгийн шилдэг стратегиуд юм. Бид ажилтнуудаа үнэнч шударгаар ажиллаж, бусдын төлөө санаа тавьдаг байгаасай гэж хүсдэг. Зөвхөн өөрийнхөө амжилтыг боддог, бусдын төлөө санаа тавьдаггүй, эсвэл зарчмуудаа дагадаггүй хүн Атомигийн стандартаар хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Үндсэн зарчмуудыг баримталж, нийгэмд хувь нэмрээ оруулан, үнэнч шударга байх нь нэн чухал үнэт зүйлс юм.