БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ФИЛОСОФИ

Үнэмлэхүй Чанар Үнэмлэхүй Үнэ:
Атомигийн Үнэмлэхүй Үнэ Цэн
Атомигийн бүтээгдэхүүний үндсэн философи бол харьцуулагдашгүй Үнэмлэхүй Чанар болон Үнэмлэхүй Үнээр хангах явдал юм. Үнэмлэхүй Чанар нь тодорхой үнийн зурваст өөр хэн ч өрсөлдөж чадахгүй чанарыг хэлнэ, харин Үнэмлэхүй Үнэ нь ижил чанарын бүтээгдэхүүнийг худалдан авах хамгийн бага боломжит үнийг хэлнэ. Энэ бол Атоми анхнаасаа зорьж тэмүүлсэн үнэт зүйл юм.

Масстиж Стратеги
Масстиж гэдэг нь "mass" буюу олон нийт, "tige" буюу нэр хүнд гэсэн утгатай үгнүүдийн нийлмэл. Масстиж уриатайгаар, Атоми Үнэмлэхүй Чанартай бүтээгдэхүүнүүдийг Үнэмлэхүй үнээр санал болгодог нь бидний амжилтын нууц.

Таны итгэж, бас хэрэглэж болох Атоми,
Үйлчлүүлэгчийн зөвлөгч болж шинэчлэгдсэн
Атоми Үнэмлэхүй Чанар Үнэмлэхүй Үнийн амлалтаа давуулан “Үйлчлүүлэгчийн зөвлөгч-Таны итгэж, бас хэрэглэж болох Атоми” болж шинэчлэгдэж байна. Үйлчлүүлэгчдийнхээ туйлын итгэлт Атоми хувь хүмүүсийн хэрэгцээнд худалдааны зөвлөгчийн зүгээс дүн шинжилгээ хийж, хэрэглэгч тус бүрт хамгийн зөв бүтээгдэхүүнийг санал болгоно. Атомигийн зөвлөгчийн үйлчилгээгээр дамжуулан, хэрэглэгчид маш өргөн сонголт бүхий Масстиж бүтээгдэхүүн ашиглах боломжтой болох юм. “Таны итгэж, бас хэрэглэж болох Атоми” бол үйлчлүүлэгчдийнхээ амьдралд үнэ цэн нэмж, баяжуулах бас нэгэн бүтээгдэхүүний философи юм.