Хүний нөөц
Ерөнхийлөгчийн мессеж
"Атоми таны амьдралд аз жаргал нэмэхэд бэлэн!"
Компанийнхаа төлөө золиос гаргаж ажилладаг олон хүмүүс байдаг, харин Атоми үүнийг эсрэгээрээ байх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. "Компанийн төлөө золиос битгий гаргаарай, харин компанийг өөрсдийн аз жаргалын төлөө ашиглацгаая!"
Ажилтан бүр үнэ цэнэтэй, компани ажилчдыг хэрэгсэл болгон ашиглах бус харин тэдэнд зориулсан нөөц хэрэгсэл болж ажиллах ёстой. Ажилтнууд ажлын байрандаа сэтгэл хангалуун байвал компаниа орхихгүй. Цаашлаад аз жаргалын эх үүсвэр болсон компаниа дэмжиж туслахын төлөө хамгийн сайнаараа хичээх болно.
Хэрэв та тухайн бизнесийн жинхэнэ эзэн биш бол өөриймсөг мэдрэмж авахад хэцүү байж болох юм. Гэхдээ бид өөрсдийнхөө ажилд эзэн болохгүй юм бол яаж өөрөө өөрийнхөө босс болж чадах билээ вэ? Атомид энэ боломжтой гэдэгт би итгэдэг. Та юу хийхийг хэлүүлэхээс илүүтэй юун дээр ажиллахаа өөрөө шийдэх чадвартай байх ёстой. Та ажлын томилолтоор явах эсвэл ажлаа дуусгахын тулд худалдан авалт хийх эрх мэдэлтэй байх ёстой. Та өөрийнхөө босс байж чадах тийм л орчинд ажил нь баяр баясгалан байх боломжтой.
Атоми дэлхийн хамгийн өндөр цалин олгодог компаниудын нэг байгаасай гэж би хүсдэг. Ажилчдадаа үр дүн дээр нь үндэслэн цалин урамшуулал олгохын оронд урьдчилж өндөр цалин өгвөл илүү сайн ажиллана гэдэгт би итгэдэг.
Атоми компани 10-хан жилийн дотор 1 тэрбум америк долларын, олон улсын хэмжээний түгээлтийн компани болжээ. АНУ, Япон, Тайвань зэрэг дэлхийн 13 бүс нутгийг хамарсан Атоми компани нь 2018 онд 70 сая америк долларын Экспорт Таур шагнал хүртсэн анхны түгээлтийн компани юм. 10 жилийн мөрөөдөл биелж, 100 жилийн мөрөөдөл дөтөлж байна. Бид та бүхнийг дундаршгүй хайрыг хүртэж, тэр их хайрыг түгээх боломж олгодог газар ажиллахыг урьж байна.
Атомигийн ерөнхийлөгч Пак Хан-Гилл
Атомичдийн мөн чанар
-
- Чуцпа сэтгэлгээ
- Баригдмал хэв маяг, эрх мэдлээс ангид "зоригтой хандлага", "сорилт хийх урам зориг".
Зөв хариултыг гуйвуулалгүй олохын тулд тогтмол асуулт асуух.
-
- Үйлчилгээний салбарт манлайлах
- Хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгслээс илүүтэй зорилго гэж үзэх.
Бүгдэд ашиг тустай ажиллах зорилготой ажиллах нь байгууллагын дотор ч, байгууллагаас гадна ч хамтын ажиллагааг бий болгож байдаг.
-
- Рамбо мэт хөдөлгөгч хүч
- Зорилго өөд чиглэсэн “хөдөлгөгч хүч”.
Хямралаас огт айлгүй, харин бүтээлч байдал, хүсэл тэмүүллээр хямралыг боломж болгон өөрчлөх.
-
- Шударга байдал ба сайхан сэтгэл
- Шударга байдал, сайхан сэтгэл бол хамгийн шилдэг стратегиуд юм.
Шударга байдлыг алдагдал гэж үзэж болохгүй.
-
- Шилдгийн шилдэг байхын төлөө хичээх нь
- Одоо байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханалгүй, үргэлж шилдэг нь байхыг хичээх.
Том дүр зургаар харж, олон талт мэдлэгийг нэгтгэж чаддаг "мэргэжилтнүүд".