Агуулга
개요
-
- Компанийн нэр
- Atomy Co., Ltd.
-
- Үүсгэн байгуулагдсан
- 2009 оны 6-р сарын 1
-
- Үүсгэн байгуулагч
- Пак Хан Гил
-
- Глобал салбарын ажилчдын тоо
- ойролцоогоор 650 хүн
-
- Глобал салбарууд
- Америк, Ази, Европ зэрэг бүс нутаг, БНСУ-ын төв оффисыг багтаан нийт 27 оронд үйл ажиллагаа явуулж байна.
-
- Үндсэн бүтээгдэхүүнүүд
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох Хемохим, арьс арчилгааны суурь багц ‘Атоми Absolute CellActive Skin Care, The Fame болон гоо сайхан, үс,бие арчилгаа, гэр ахуй, хүнс, хувцас,цахилгаан бараа зэрэг нийт 568 төрлийн бүтээгдэхүүн.
-
- Төв оффис
- 2148-21, Пэгжэмунхва гудамж, Гонжү хот, Чүнгчонгнамду бүс, БНСУ
Мэдээллийн эх сурвалж (2025.12)”
2009 онд үүсгэн байгуулагдсан Атоми компани нь 2025 оны байдлаар Солонгос улс болон дэлхийн 27 бүс нутагт шууд борлуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа глобал сүлжээний маркетингийн компани юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үүсгэн байгуулагч Пак Хан Гиль захирлын “Үнэмлэхүй Чанар,Үнэмлэхүй Үнэ” гэсэн зарчмыг чанд баримталж, хэрэглэгч төвтэй сүлжээний маркетингийг хөгжүүлснээр асар хурдтай өсөлтийг авчирсан. Мөн хэрэглэгчийн амжилтыг компаний гол зорилго болгон инновацлаг сэтгэлгээ, зарчимч төвтэй соёл, хамтдаа хөгжих соёл, хуваалцах соёлыг эрхэмлэж компаний соёлд тулгуурлан тогтвортой өсөлтийн суурийг бататгаж байна
Атоми компани нь хэрэглэгчид чиглэсэн сүлжээний маркетингийн стратегийг ашигладаг.
Бид илүү сайн чанартай, илүү боломжит өртөг бүхий таатай бүтээгдэхүүнүүдийг сонгож, тэдгээрийг их дэлгүүр, жижиглэнгийн дэлгүүр, гэр ахуйн худалдааны сүлжээ, цахим дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц түгээлтийн сувгуудаар дамжуулж худалдаалдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ ашигтай байдлаар, бусад сувгаар түгээгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс чанар, үнийн хувьд илүү өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг бид хайж олдог. Энэ стратегиар дамжуулан бид “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг давж, хэрэглэгчийн амжилтад хүргэх” эцсийн зорилгодоо хүрч ажиллана гэдгээ амлаж байна.





