컨텐츠 바로가기 영역
주메뉴로 바로가기
본문으로 바로가기

Тогтвортой Байдлын Менежментийн Тайлан

БОНЗ (Байгаль Орчин, Нийгэм, Засаглал)-ын Тайлан

Атоми нь зөвхөн менежментийн үйл ажиллагаанд хамааралтай талууд төдийгүй хүний ​​эрх, байгаль орчин, олон нийт бүхий бүх оролцогч талуудтай харилцан ашигтай харилцааг бий болгохоор зорьж байна. Тийм ч учраас компанийн тогтвортой менежментийн хэрэгжилтийн явц, үр нөлөөний талаарх анхны тайлангаа нийтэлсэн билээ.

2007 оноос хойш тогтвортой өсөлттэй байсан сүлжээний маркетингийн зах зээл нь 2016 оноос эхлэн бага зэрэг буурсан ч Атоми нь 13 дахь жилдээ тасралтгүй өсөн 2022 онд хамгийн өндөр борлуулалтаа хийсэн байна. Мөн Атоми компани дэлхий даяар 767 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулдаг. Нэмж дурдахад Атоми төв оффисоо Чунчоннамдо мужийн Гонгжу хот руу нүүлгэснээр 2015-2022 онуудад тус орон нутагт 39.7 тэрбум воны татвар төлж Гонжу хотын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байна. 2021 онд Атоми компани 300 сая ам долларын Экспортын Цамхаг буюу Чунчоннамдо муж дахь хамгийн өндөр хэмжээний экспортын цамхгийг хүртжээ.

icon
Тасралтгүй өсөлт
Атоми компаний олон улсын нэгдсэн борлуулалт нь 2010 онд 89.1 тэрбум вон байсан бол 2022 онд 2 их наяд гаруй вон болж, 12 жилийн хугацаанд 24 дахин өсжээ. Өсөлтөөс гадна үр дүнтэй менежментийн ачаар тогтмол зардлаа бууруулснаар компанийн үйл ажиллагааны ашгийн хэмжээ жил бүр хоёр оронтой тоонд хүрч байна. 2022 онд Солонгос дахь салбарын үйл ажиллагааны ашгийн коэффициент нь 11.5% байсан нь топ 500 компанийн тоонд багтсан түгээлтийн компаниудын дунд дотоодын борлуулалтаараа хамгийн өндөр үйл ажиллагааны ашгийн коэффициентыг үзүүлсэн юм.
icon
Өндөр үзүүлэлттэй дэлхийн экспортлогч
Гадаадын зах зээлд амжилттай гарч чадсан БНСУ-ын анхны сүлжээний маркетингийн компанийн хувьд экспортын өндөр коэффициентоороо дамжуулан дотоодын эдийн засагт ч мөн хувь нэмрээ оруулж байна. 2022 оны эцсийн байдлаар Атоми нь дотоодын 26 салбараараа дамжуулан хэрэглэгчдэд шууд чиглэсэн сүлжээний маркетинг хийж байна. 2011 оны 5 сая ам.долларын Экспортын Цамхаг шагнал хүртсэнээс хойш Атоми жил бүр экспортоо нэмэгдүүлэн 2013 онд 10 сая, 2015 онд 20 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 50 сая, 2018 онд 70 сая, 2019 онд 100 сая, 2021 онд 300 сая ам.доллар хүртэл өсгөж Экспортын Цамхаг шагналыг тус тус хүртжээ. 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тус компанийн нийт экспортын хэмжээ 2022 оны 12-р сарын байдлаар 1.2 тэрбум ам.доллар давж, 2021 онд Чунчоннамдо дахь хамгийн өндөр буюу 300 сая ам.долларын Экспортын Цамхаг шагналыг хүртжээ.
Дэлхийн экспортын дээд амжилт
  • 2021 онд Чунчоннамдо муж дахь компанийн хамгийн том Экспортын Цамхаг.
    300 сая
    ам.доллар
  • 2009-2022
    он хүртэлх нийт экспортын хэмжээ
    1.2 тэрбум
    ам.доллар
icon
Орон нутгийн эдийн засгийг дэмжих
Атоми компаний өсөлт өргөжилт нь төв оффис байрлаж буй Гонжү хот, түүнчлэн Амжилтын Академи сар бүр зохион байгуулагддаг бүс нутгуудын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Нэмж дурдахад, 2019 онд баригдаж дууссан Атоми Оротын шинэ барилга, хүнсний кластер нь Атомигийн олон гишүүд болон шинэ хүний нөөцийг татан авчирснаар Гонжү хотын эдийн засгийг сэргээж байна. Ханьян их сургуулийн профессор Хан Сан Линий "Түгээлтийн аж үйлдвэрийн эдийн засгийн нөлөө"-д дурдсанаар, Атомигийн эдийн засгийн үр нөлөө нь 4 их наяд вонд хүрч байгаа ба үүний 3 их наяд вон нь үйлдвэрлэл, 1 их наяд вон нь нэмүү өртөг, мөн 14,500 гаруй ажлын байрыг бий болгосон байна. Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагын MICE статистик мэдээлснээр Атоми семинар зохион байгуулснаар тухайн бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь үйлдвэрлэлээр 234.8 тэрбум вон ба 2129 ажлын байр байсан байна.
  • Улсын
    нийт
  • Тооцоолсон
    жилийн ирц
    267,300хүн
  • Үйл ажиллагааны шууд зардал
    29тэрбум вон
  • Үйлдвэрлэлийн дэмжлэгийн нөлөө
    234.8тэрбум вон
  • Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийн нөлөө
    2129хүн
Атомигийн семинар бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Бүс Тооцоолсон жилийн ирц Эдийн засгийн үр нөлөө (K-MICE эдийн засгийн үр нөлөөллийн тооцоонд үндэслэв)
Үйл ажиллагааны шууд зардал Үйлдвэрлэлийн дэмжлэгийн нөлөө Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийн нөлөө
Сөүл 22,560 хүн 2.5 тэрбум вон 19.9 тэрбум вон 180 хүн
Инчон 18 мянган хүн 2 тэрбум вон 15.8 тэрбум вон 144 хүн
Сувон 21,600 хүн 2.4 тэрбум вон 19.1 тэрбум вон 173 хүн
Кёнжү 34,560 хүн 3.8 тэрбум вон 30.5 тэрбум вон 276 хүн
Бусан 12,800 хүн 1.4 тэрбум вон 11.3 тэрбум вон 102 хүн
Бёнсан 15 мянган хүн 1.7 тэрбум вон 13.4 тэрбум вон 120 хүн
Хончон 21,600 хүн 2.4 тэрбум вон 19 тэрбум вон 173 хүн
Боын 19,380 хүн 2.2 тэрбум вон 17.2 тэрбум вон 156 хүн
Гонжү 64,800 хүн 6.6 тэрбум вон 56.2 тэрбум вон 510 хүн
Вонжу 37 мянган хүн 4 тэрбум вон 32.3 тэрбум вон 295 хүн

* Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагын MICE статистик мэдээлэлд үндэслэв

icon
Ажлын байр бүтээгч байх
Төв оффисын ажилчдын тоо (Солонгос улс) 2009 онд 21 байсан бол 2022 оны эцэст 232 болж 10 гаруй дахин өсөж харин хилийн чанадын салбаруудын ажилчдын тоо нь 468 болж нэмэгдсэн байна. Үүнээс гадна шууд бус ажлын байр бий болгох хүчин чармайлтын үр дүнд 2022 оны байдлаар түнш компаниудын ажилчдын тоо 10,121-д хүрсэн.
Төв оффис дахь ажилчдын тоо
2009 21
10 удаа
2022 232

Хилийн чанадын салбаруудын ажилчдын тоо 2022 оны байдлаар

468хүн

Түнш компаниудын ажилчдын тоо 2022 оны байдлаар

10,121хүн


ТОП

ATOMYТӨВ

Глобал салбар бүрт Миний оффис.
Та улсаа сонгоход Миний Оффис цэсрүү шилжиж очно.

Бүртгүүлэх улсаа шалгана уу

    • Солонгос

    • 20 ба түүнээс дээш настай Солонгос улсын иргэний үнэмлэхтэй иргэн, Солонгос улсад амьдарч байгаа гадаадын иргэн болон Энэтхэг, Хонконгийн иргэд
    • АНУ

    • 18 ба түүнээс дээш насны Нийгмийн даатгалын дугаартай (SSN) иргэн
    • Япон

    • 20 ба түүнээс дээш настай Япон улсын иргэн (Оршин суугчид), Япон улсад амьдардаг гадаадын иргэн
    • Канад

    • 18 ба түүнээс дээш настай Канад улсын иргэн, Канадын байнгын оршин суух эрхтэй иргэн
    • Тайван

    • 20 ба түүнээс дээш настай Тайван улсын иргэн, Тайван улсад оршин суух эрхтэй гадаадын иргэн
    • Сингапур

    • 18 ба түүнээс дээш настай Сингапур улсын иргэн, Сингапурын байнгын оршин суугч
    • Камбож

    • 18 ба түүнээс дээш настай Камбож улсын иргэн, Камбожид амьдарч байгаа гадаадын иргэн, корпораци
    • Филиппин

    • 18 ба түүнээс дээш настай Филиппин улсын иргэн, Филиппиний байнгын оршин суугчид, Тусгай Оршин Суугчийн Тэтгэврийн Визтэй (SRRV) иргэн
    • Малайз

    • 18 ба түүнээс дээш настай Малайз улсын иргэн, Малайзын байнгын оршин суугчид
    • Мексик

    • 18 ба түүнээс дээш настай CURP эзэмшигч, Гадаадад амьдарч байгаа гадаадын иргэн (Колумб, Бразил, Аргентин, Перу, Гуатемал,Чили, Болив)
    • Тайланд

    • 20 ба түүнээс дээш настай Тайландын иргэн
    • Австрали

    • 18 ба түүнээс дээш настай Австрали, Байнгын оршин суугч, Ажиллах зөвшөөрөлтэй визтэй (Амралтаараа ажиллах виз мөн багтана) иргэд
    • Индонез

    • 18 ба түүнээс дээш настай Индонез улсын иргэн
    • Орос

    • 18 ба түүнээс дээш настай ОХУ-н иргэн (Байнгын оршин суугч) болон Украин, Белорусын иргэд
    • Хятад

    • Хэрэглэгч гишүүн: 22 ба түүнээс дээш настай иргэд
      Бизнес гишүүн: Хятад дахь хуулийн дагуу бүртгэлтэй ХХК, Нэгдэл, нэг эзний өмчтэй үйлдвэрийн газар болон хувийн бизнес эрхлэгч
    • Колумб

    • 18 ба түүнээс дээш настай Колумбын иргэн, Колумбын байнгын оршин суугч
    • ХонКонг

    • 20 ба түүнээс дээш настай ХонКонг улсын иргэний үнэмлэх эзэмшигч
    • Энэтхэг

    • Энэтхэгийн иргэншилтэй оршин суугч иргэн, PAN карт эзэмшигч, 18 ба түүнээс дээш настай иргэн Махараштра муж: 18 ба түүнээс дээш настай
    • Шинэ Зеланд

    • 18 буюу түүнээс дээш настай Шинэ Зеландын иргэд
    • Турк

    • 18 буюу түүнээс дээш насны Туркийн иргэний үнэмлэх эзэмшигч, байнгын оршин суух эрхтэй иргэн
    • Их Британи

    • 18 буюу түүнээс дээш настай Их Британи иргэд
    • Казахстан

    • 18 ба түүнээс дээш настай Казахстаны иргэн
    • Киргиз

    • 18 ба түүнээс дээш настай Киргиз иргэн
    • Бразил

    • 18 ба түүнээс дээш насны CPF эзэмшигч иргэн болон хуулийн этгээд
    • Монгол

    • Монгол улсын 18 ба түүнээс дээш настай иргэн
    • Узбекистан

    • 18 буюу түүнээс дээш настай Узбекистаны иргэн. B2, E, INV төрлийн визтэй иргэд
    • Европ

    • 18 буюу түүнээс дээш настай ЕХ эсвэл EFTA иргэд
    • Глобал гишүүнчлэл

    • Аргентин, Армен, Азербайжан, Бангладеш, Боливи, Чили, Коста Рика, Доминикан, Эквадор, Эль-Сальвадор, Гүрж, Гватемал, Молдав, Балба, Панам, Парагвай, Перу, Өмнөд Африк, Тажикистан, Туркменистан, Украйн, Гаити, Нигери, Намиби, Ботсвана, Бруней, Шри-Ланка, Арабын Нэгдсэн Эмират, Израиль, Гана, Гамби, Лесото, Маврики, Сенегал, Кени, Ангол, Тунис, Марокко, Египет, Серби, Албани
Вэбсайт руу очих

Онлайн дэлгүүрт зочлохын тулд улсаа сонгоно уу.

AZA Mall for each branch.
If you select the desired branch, the page will move to AZA Mall.

Атомид Тикетэд зочлохыг хүсвэл энд дарна уу.

YouTube руу очихыг хүсвэл энд дарна уу.

Фейсбүүк хуудас руу очихыг хүсвэл энд дарна уу.

Инстаграм хуудас руу очихыг хүсвэл энд дарна уу.

CLOSE