컨텐츠 바로가기 영역
주메뉴로 바로가기
본문으로 바로가기

Компанийн философи

МЕНЕЖМЕНТИЙН ЗОРИЛТУУД Хэрэглэгчийн амжилт, Түгээлтийн төв, Тэргүүлэгч компани

  • Хэрэглэгчийн амжилт
    Хэрэглэгчид бол Атомигийн арга хэрэгсэл төдий биш харин эцсийн зорилго юм. Үнээ тэжээх, хүүхэд өсгөхийг харьцуулсан философи ойлголт нь Атомигийн хэрэглэгчддээ чиглэсэн сэтгэлгээг хамгийн сайн тайлбарладаг. Фермерүүд үнээний тусын тулд биш, харин сүү авахын тулд үнээ тэжээдэг. Харин бид үр хүүхдээ эргээд ямар нэгэн хариу нэхэлгүй хооллож, ундалж, санаа тавьж, хайрлаж өсгөдөг. Үр хүүхдийн маань сайн сайхан байдал нь бидний туйлын зорилт байдаг. Үүний нэгэн адил бид хэрэглэгчддээ сэтгэл ханамжийг өгөхөөс гадна тэдний сайн сайхны төлөө амжилтанд хүрэхэд нь туслах болно. Бид хэрэглэгчдээ Атомигаар дамжуулан хэрэглэгч эсвэл бизнес эрхлэгчийн хувиар амжилтад хүрээсэй гэж туйлаас хүсдэг.
  • Түгээлтийн төв
    Атоми нь олон улсын түгээлтийн төв болохоор зорьж ажиллаж байна. Түгээх сүлжээний төв байхын тулд Атоми дэлхийн өнцөг бүрд байгаа үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг холбох үнэмлэхүй өрсөлдөх чадварыг бий болгоно. GSGS (Глобал нийлүүлэлт, Глобал борлуулалт) стратегиараа дамжуулан, Атоми Үнэмлэхүй чанар үнэмлэхүй үнийн стандартад нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг олж, тэдгээрийг дэлхийн өнцөг булан бүрд нийлүүлнэ.
  • Тэргүүлэгч Компани
    Атоми шилдгийн шилдэг - Тэргүүлэгч компани байхыг зорьдог. “Шударга байдал, ёс суртахуун бол хамгийн сайн стратеги” гэсэн манай менежментийн философи нь биднийг чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд хямд үнээр нийлүүлж, түгээлтийн үндсэн зарчимд төвлөрөхийг уриалж, сануулж байдаг. Үүний дагуу бид ёс суртахууны бат бөх суурь дээр үндэслэн нэмүү өртөг бүтээж чадах бүтээлч хувь хүнийг төлөвшүүлдэг.

ҮНДСЭН ЗАРЧМУУД Оршин тогтнох (тасралтгүй ажиллагаа), Хурд, Тэнцвэр

  • Оршин тогтнох (тасралтгүй ажиллагаа)
    Тасралтгүй ажиллагаа нь аливаа байгууллагын үндсэн зорилго, хамгийн чухал нийгмийн хариуцлага юм. Атомигийн ажилчид, гишүүд, хэрэглэгчид, хамтран ажилладаг компаниуд болон олон нийт хамтдаа нэг том амьд биетийн бүрэлдэхүүн хэсэг мэт харилцан, хамтран ажилладаг. Илүү сайхан дэлхийг бүтээх манай компанийн зорилгыг биелүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд компани маань зорилгоо биелүүлэхийн тулд оршин тогтносоор байх ёстой. Бид тогтвортой оршин тогтнохын тулд зардлыг бууруулахаас эхлээд бизнесийн амьдрах чадварыг дээшлүүлэх хүртэл их хэмжээний хичээл зүтгэлийг гарган ажиллаж байна.
    • Зардлын менежмент
      • Бүтээгдэхүүний зардлын нарийвчилсан хяналт
      • Тэг Өрийн бодлогод суурилсан санхүүгийн тогтвортой менежмент
      • Шугаман онол дээр үндэслэсэн тогтмол зардлыг бууруулах менежмент
    • Үйл ажиллагааны менежмент
      • Шударга Менежментийн бодлого
      • Зарчмуудыг мөрдөх = Удирдлагын асуудал шийдвэрлэх гол цөм
    • Хүний нөөцийн менежмент
      • Хүний нөөцийн менежментийн бүтээлч байдлыг төлөвшүүлэх
  • ХУРД
    Хэдийгээр бизнесийн тасралтгүй ажиллагаа нь компанийн тэргүүний зорилт боловч нэмүү өртгийг бизнесийн өсөлтөөр дамжуулан бий болгох боломжтой. Атомигийн өсөлтийн хамгийн чухал хүчин зүйл нь Хурд боловч Хурд гэдэг нь зөвхөн бидний хэр хурдан урагшилж байгаагаас гадна ямар чиглэлд явж байгаа нь чухал юм. Бидний бизнесийн өсөлтөд Хурд чухал гэдэг нь бид зөв чигт хурдан урагшлах ёстой гэсэн санааг илэрхийлнэ.
    • Дасан зохицох хурд

      Аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь нийгэмд өмнөх аж үйлдвэрийн хувьсгалаас илүү өргөн цар хүрээтэй, илүү том нөлөөллийг үзүүлж байна. Атоми компани нь сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй эрин зуунд хөл нийлүүлэн алхахад шаардлагатай бүх арга хэмжээг авна.

    • Мэдээллийн хурд

      Үнэн зөв мэдээллийг түргэн хугацаанд хуваалцах нь Атомид чухал ач холбогдолтой. Гэхдээ, аливаа мэдээлэл хүнээс хүнд дамжих явцад өөрчлөгдөх, утга нь гажуудах боломжтой байдаг. Атомигийн зорилго нь үнэн зөв мэдээллийг өөрчлөхгүйгээр олон чиглэлд нэгэн зэрэг дамжуулж түгээх юм.

    • Бизнесийн үйл ажиллагаа тэлэх хурд

      Атоми компани нь гишүүдийнхээ бизнесийг үржихийн хурдаар өргөжин тэлнэ гэж төсөөлдөг. Бидний Амжилтын систем нь гишүүдийн бизнесийг хурдацтай өргөжин тэлэхэд зориулж бүтээгдсэн. Манай системийн талаар ойлголттой болсноор Атомигийн гишүүд ганцаараа ажиллаад амжилтад хүрэх боломжгүй бизнесийг бусадтай багаар хамтран ажиллаж хөгжүүлэх боломжтой.

  • Тэнцвэр
    Атоми баялгийг тэнцвэртэй хуваарилан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Тэнцвэр болон эрх тэгш байдал нь хязгаартай нөөцийн ашиглалтыг оновчтой шийдэж, бүгдэд илүү их баялгийг хүртээнэ гэдэг үзэл бодолд бид итгэдэг учраас тэнцвэртэй байдлын тухай ойлголтыг багтаасан болно. Атомигийн үнэт зүйлсийг зөвхөн манай гишүүд бус харин бидэнтэй хамтран ажилладаг компаниуд, хэрэглэгчид, шууд болон шууд бусаар компанитай харилцдаг нийгмийн төлөөлөл бүгд хамтран бүтээдэг. Атоми хэрэглэгчдээ илүү боломжит үнээр илүү өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангахыг эрмэлзэж, ашгийг эргээд тэдэнтэй хуваалцахыг зорьдог. Түүнчлэн бид нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагаанд оролцдог. Ашиг орлогыг тэгш, тэнцвэртэй хуваарилах нь үнэнч үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үндсийг баттай тавьж, Атомигийн тогтвортой өсөлтийг хангана. Энэ утгаараа, Атомигийн хуваарилалт нь хөрөнгө оруулалттай төстэй шинж чанартай.

МЕНЕЖМЕНТИЙН ФИЛОСОФИ Оновчтой менежментийн бодлоготой, Жижиг хэмжээтэй боловч Том далайцтай компани

  • Оновчтой менежментийн бодлоготой, Жижиг хэмжээтэй боловч Том далайцтай компани
    Атоми жижиг хэмжээтэй ч том далайцтай үйл ажиллагаатай компани болохыг зорьдог. Бид өөрсдийн хэмжээ эсвэл эд баялгийн их багад санаа зовдоггүй, харин бидний үүсгэн байгуулсан тасралтгүй үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн хад мэт хатуу, найдвартай дэд бүтцээ байгуулахад анхаардаг. Бидэнд шаардлагагүй зардлыг арилгаж, нарийн жижиг хэсэгт анхаарал хандуулахад оновчтой менежментийн бодлого шаардлагатай. Бидний “том компанийн” сэтгэлгээ нь гишүүдийгээ том амжилтад хүрэхийг урамшуулан дэмждэг, мөн ажилтнуудаа аз жаргалтайгаар ажиллах орчин нөхцөлийг бий болгон, эргээд нийгэмдээ том тус хүргэх нөхцөлийг хангадаг.

КОМПАНИЙН УРИА Зүрх сэтгэлийг эрхэмлэж, Оюун бодлоо удирдан,
Итгэлд бат зогсож, Даруугаар үйлчилнэ

  • Зүрх сэтгэлийг эрхэмлэх
    Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн хэзээ ч хэрэгсэл байж болохгүй бөгөөд харин эцсийн зорилго байх ёстой.
    Тэр эцсийн зорилго болсон хүн ямар ч тохиодолд хэрэгсэл болж чадахгүй бөгөөд түүнийг үнэ цэнэтэй гэж үзэх ёстой.
  • Алсын харааг бий болгох
    Ирээдүйг урьдчилан харах хамгийн зөв зам бол түүнийг төлөвлөх явдал юм. Бид оюун бодлоо удирдах замаар санаачилгыг өөртөө авснаар өөрийн ирээдүйд эзэн болох боломжийг атгана.
  • Итгэлд бат зогсох
    Нүдээр харж буй зүйлсдээ итгэх нь тийм ч хэцүү биш, харин бид харж чадахгүй тэр зүйлсдээ итгэж түүнийг зорих нь бидний итгэл үнэмшлийн хүч юм. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй алсын хараандаа жинхэнэ итгэл үнэмшилтэй байх нь хүссэн ирээдүйн зүг урамтай, тэмүүлэлтэй ажиллах хүчийг өгдөг.
  • Даруугаар үйлчлэх
    Төлөв даруу байдал нь хамгийн том хүч чадал билээ. Бидний бодол санаа тэнгэрт хүрч, харин бидний тулгуур газарт байх ёстой. Бид зорилгодоо хүрснийхээ дараа ч даруу төлөв хэвээр үлдвэл бусдын хүндлэлийг олж чадна.

АТОМИГИЙН ГУРВАН СОЁЛ Зарчимч төвтэй соёл, Хамтдаа өсөн дэвжих соёл, Хуваалцах соёл

  • Зарчимч төвтэй соёл, Хамтдаа өсөн дэвжих соёл, Хуваалцах соёл
    Бид Атомигийн Зарчимч төвтэй соёл, Хамтдаа өсөн дэвжих соёл, Хуваалцах соёл болох гурван соёлыг хэрэгжүүлэн тэргүүний компани болохоор хичээн зүтгэнэ. Эдгээр соёл нь хамтдаа Атомигийн 100 жилийн түүхтэй компани болох суурийг тавина.
    Зарчимч төвтэй соёл нь Атомичуудыг нийгмийн бүх гишүүдэд ач тус өгөх тэдгээр зарчмуудыг дагаж мөрдөх тулгуур болж өгдөг.
    Хамтдаа өсөн дэвжих соёл нь гишүүд, хэрэглэгчид, тухайн газрын иргэдэд өгөөж өгөх харилцан ашигтай түншлэл бий болгоход тусалдаг.
    Хуваалцах соёл нь бусадтай харилцах, бусдын төлөө хайр, хүндэтгэлээ харуулах арга зам юм.


ТОП

ATOMYТӨВ

Глобал салбар бүрт Миний оффис.
Та улсаа сонгоход Миний Оффис цэсрүү шилжиж очно.

Бүртгүүлэх улсаа шалгана уу

    • Солонгос

    • 20 ба түүнээс дээш настай Солонгос улсын иргэний үнэмлэхтэй иргэн, Солонгос улсад амьдарч байгаа гадаадын иргэн болон Энэтхэг, Хонконгийн иргэд
    • АНУ

    • 18 ба түүнээс дээш насны Нийгмийн даатгалын дугаартай (SSN) иргэн
    • Япон

    • 20 ба түүнээс дээш настай Япон улсын иргэн (Оршин суугчид), Япон улсад амьдардаг гадаадын иргэн
    • Канад

    • 18 ба түүнээс дээш настай Канад улсын иргэн, Канадын байнгын оршин суух эрхтэй иргэн
    • Тайван

    • 20 ба түүнээс дээш настай Тайван улсын иргэн, Тайван улсад оршин суух эрхтэй гадаадын иргэн
    • Сингапур

    • 18 ба түүнээс дээш настай Сингапур улсын иргэн, Сингапурын байнгын оршин суугч
    • Камбож

    • 18 ба түүнээс дээш настай Камбож улсын иргэн, Камбожид амьдарч байгаа гадаадын иргэн, корпораци
    • Филиппин

    • 18 ба түүнээс дээш настай Филиппин улсын иргэн, Филиппиний байнгын оршин суугчид, Тусгай Оршин Суугчийн Тэтгэврийн Визтэй (SRRV) иргэн
    • Малайз

    • 18 ба түүнээс дээш настай Малайз улсын иргэн, Малайзын байнгын оршин суугчид
    • Мексик

    • 18 ба түүнээс дээш настай CURP эзэмшигч, Гадаадад амьдарч байгаа гадаадын иргэн (Колумб, Бразил, Аргентин, Перу, Гуатемал,Чили, Болив)
    • Тайланд

    • 20 ба түүнээс дээш настай Тайландын иргэн
    • Австрали

    • 18 ба түүнээс дээш настай Австрали, Байнгын оршин суугч, Ажиллах зөвшөөрөлтэй визтэй (Амралтаараа ажиллах виз мөн багтана) иргэд
    • Индонез

    • 18 ба түүнээс дээш настай Индонез улсын иргэн
    • Орос

    • 18 ба түүнээс дээш настай ОХУ-н иргэн (Байнгын оршин суугч) болон Украин, Белорусын иргэд
    • Хятад

    • Хэрэглэгч гишүүн: 22 ба түүнээс дээш настай иргэд
      Бизнес гишүүн: Хятад дахь хуулийн дагуу бүртгэлтэй ХХК, Нэгдэл, нэг эзний өмчтэй үйлдвэрийн газар болон хувийн бизнес эрхлэгч
    • Колумб

    • 18 ба түүнээс дээш настай Колумбын иргэн, Колумбын байнгын оршин суугч
    • ХонКонг

    • 20 ба түүнээс дээш настай ХонКонг улсын иргэний үнэмлэх эзэмшигч
    • Энэтхэг

    • Энэтхэгийн иргэншилтэй оршин суугч иргэн, PAN карт эзэмшигч, 18 ба түүнээс дээш настай иргэн Махараштра муж: 18 ба түүнээс дээш настай
    • Шинэ Зеланд

    • 18 буюу түүнээс дээш настай Шинэ Зеландын иргэд
    • Турк

    • 18 буюу түүнээс дээш насны Туркийн иргэний үнэмлэх эзэмшигч, байнгын оршин суух эрхтэй иргэн
    • Их Британи

    • 18 буюу түүнээс дээш настай Их Британи иргэд
    • Казахстан

    • 18 ба түүнээс дээш настай Казахстаны иргэн
    • Киргиз

    • 18 ба түүнээс дээш настай Киргиз иргэн
    • Бразил

    • 18 ба түүнээс дээш насны CPF эзэмшигч иргэн болон хуулийн этгээд
    • Монгол

    • Монгол улсын 18 ба түүнээс дээш настай иргэн
    • Узбекистан

    • 18 буюу түүнээс дээш настай Узбекистаны иргэн. B2, E, INV төрлийн визтэй иргэд
    • Европ

    • 18 буюу түүнээс дээш настай ЕХ эсвэл EFTA иргэд
    • Глобал гишүүнчлэл

    • Аргентин, Армен, Азербайжан, Бангладеш, Боливи, Чили, Коста Рика, Доминикан, Эквадор, Эль-Сальвадор, Гүрж, Гватемал, Молдав, Балба, Панам, Парагвай, Перу, Өмнөд Африк, Тажикистан, Туркменистан, Украйн, Гаити, Нигери, Намиби, Ботсвана, Бруней, Шри-Ланка, Арабын Нэгдсэн Эмират, Израиль, Гана, Гамби, Лесото, Маврики, Сенегал, Кени, Ангол, Тунис, Марокко, Египет, Серби, Албани
Вэбсайт руу очих

Онлайн дэлгүүрт зочлохын тулд улсаа сонгоно уу.

AZA Mall for each branch.
If you select the desired branch, the page will move to AZA Mall.

Атомид Тикетэд зочлохыг хүсвэл энд дарна уу.

YouTube руу очихыг хүсвэл энд дарна уу.

Фейсбүүк хуудас руу очихыг хүсвэл энд дарна уу.

Инстаграм хуудас руу очихыг хүсвэл энд дарна уу.

CLOSE